ХАННС ЗАЙДЕЛ САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-09-28 | Уншсан: 539

     Ханнс Зайдел сангийн Төв, зүүн хойд Азийн хэлтсийн дарга Д. Тидекс-Жоу Монгол улсад айлчлан ирсэнтэй холбогдуулан Ханнс Зайдел сангийн төлөөлөгчид Монголын Хуульчдын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

     Тус уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд хамтарч хэрэгжүүлсэн төсөл, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн дүгнэж, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж, харилцан санал солилцлоо.

     Уулзалтад Ханнс Зайдел сангийн Төв, зүүн хойд Азийн хэлтсийн дарга Д. Тидекс-Жоу, Монгол дахь суурин төлөөлөгч Н.Ф.Гленк, Төслийн зохицуулагч С.Мөнхжаргал, “Эрх зүйн боловсрол” академийн гүйцэтгэх захирал А.Энхтуяа нар мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Байгаль орчны хорооны тэргүүн Р.Мөнхзул, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Уранзаяа нар оролцов.

     Ханнс Зайдел сан нь дэлхийн 60 орчим улсад 190 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгээс зөвхөн Монгол улсад эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Сангийн төлөөлөгчид цаашдаа иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, судлаач хуульчдын сургалт, судалгааны төслийг дэмжиж ажиллахаас гадна Байгаль орчны эрх зүйн салбарт онцгойлон ач холбогдол өгөх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.

     МХХ-ны зүгээс цаашдаа салбар эрх зүйн хүрээнд сурах бичиг боловсруулах, судалгааны төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд гадны эрдэмтэн судлаачдын сайн туршлагатай танилцах шаардлагатай байгааг илэрхийллээ. Ханнс Зайдел сангийн зүгээс Хуульчдын холбооны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа хуваалцлаа. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн