ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-09-29 | Уншсан: 482

     Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөл 2022 оны 09 дүгээр сарын 28-ны  өдөр хуралдлаа.

    Хурлаар Удирдах зөвлөлд  шинээр сонгогдсон 5 гишүүнийг танилцуулж, тус хорооны бүх гишүүдийн хурлаар жич батламжлуулахаар тогтоолыг баталж, хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, хийгдээгүй үлдсэн ажлыг эрчимжүүлэхээр тогтлоо.

     Түүнчлэн Ханнс Зайделийн сангаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хуульчдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, магадлан итгэмжлүүлэх асуудлыг хэлэлцсэн ба эхний ээлжинд Татварын эрх зүйн чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг Удирдах зөвлөлийн 2 гишүүнд хариуцуулахаар шийдвэрлэлээ.

         Хуульчдын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу “Хуульчдын Форум-2022” арга хэмжээнд тус хорооноос 10 гишүүн оролцуулах талаар хэлэлцэж, хороог төлөөлж салбар хуралдаанд оролцох хүмүүсийг тогтлоо.

    Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулах эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж оролцох талаар хэлэлцэж, тус ажилд хорооны болон Удирдах зөвлөлийн гишүүдийг идэвхтэй оролцохыг үүрэг болголоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн