НҮБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-10-06 | Уншсан: 349

      Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хатагтай Элина Стейнертегээр ахлуулсан НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

      Уулзалтын эхэнд, Хуульчдын холбооны үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүний талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд Хүний эрх, эрх чөлөөг дур зоргоор хязгаарлаж, албадан саатуулахаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль, эрх зүйн орчин, хүнийг дур зоргоор албадан саатуулах хэрэг тохиолдлын шалтгаан үндэслэлийг тогтоох зэрэг сэдвээр Хуульчдын холбооны удирдлага болон хуульчдаас практик, судалгааны үндсэн дээр зөвлөгөө мэдээлэл авч, туршлага солилцов. Мөн хатагтай Элина Стейнерте үр дүнтэй уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийллээ. 

     Уулзалтад Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Зөвлөлийн гишүүн Л.Данзанноров, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд, Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн Ж.Батмөнх нар байлцаж, санал бодлоо солилцлоо.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн