МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2022-11-29 | Уншсан: 739

     Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс Хуульчдын ээлжит V Их хурлыг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар тов тогтоосонтой холбогдуулан тус зөвлөлөөс Хуульчдын холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулаад байна.

     Хуульчдын холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгээс хуульч нартаа хандаж, Хуульчдын анхдугаар Их хурлын 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монголын Хуульчдын холбооны дүрэм”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналаа 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд info@mglbar.mn мэйл хаягт ирүүлэхийг урьж байна.

     Хуульч Та нэмэлт, өөрчлөлтийн саналаа ирүүлэхдээ “Хуульчдын холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт” гэж хаяглан, өөрийн овог, нэр, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой бичихийг хүсье.

Жич: Монголын Хуульчдын холбооны дүрэмтэй ЭНД дарж танилцах боломжтой.

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн