МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАВДУГААР ИХ ХУРАЛ БЯМБА ГАРАГТ БОЛНО

2022-12-06 | Уншсан: 1330

     Монголын Хуульчдын холбооны ээлжит тавдугаар их хурал 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт Соёлын төв өргөөнд эхэлнэ. Хуралд 474 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах асуудлууыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:

  • Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
  • Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл өгөх;
  • Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
  • Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг чөлөөлөх;
  • Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх;
  • Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох

Холбоо барих: 70116364

ХӨТӨЛБӨР

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн