ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Б.ЭНХЧИМЭГ, О.ЦОЛМОН НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

2022-12-27 | Уншсан: 452

      Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Энхчимэг, О.Цолмон нарт иргэн З.Давааням, Н.Отгонбат нараас талархал ирүүллээ.

     Тэд талархалдаа "СБД-ийн 15-р хороо, Дамбадаржаа 23-р буудлын 29 тоотод оршин суудаг иргэн, өндөр настан З. Давааням миний бие И Эл Би партнерс ХХН-ийн 2022 оны аравдугаар сарын 19,20-ны өдрүүдэд иргэдэд хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй хүү Н.Отгонбатыг төлөөлөн хуулийн зөвлөгөө авсан. 

     Утга нь: Хүү Отгонбатын эцэг нас барсан бөгөөд орон байрыг өгөхгүй гэж талийгаачийн ах маргаан үүсгэсэн тул шүүхэд хандах шаардлага гарсан. Өдөрлөгт хуульч, өмгөөлөгчдөс зөвлөгөө аваад өмгөөллийн газруудад хандсан боловч бидний төлбөрийн чадваргүй байдал мухардалд оруулсан. Гэтэл И Эл Би партнерс ХХН-ийн хамт олон хууль, эрх зүйн талаас зөвлөгөө өгч, бидний бодит амьдралын чанарт үнэлгээ өгч, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүү Н.Отгонбатын маргаантай хэрэгт үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлэх сайхан хэрэг бидэнд дуулгасан. 

     Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаж, иргэн Н.Отгонбат нь орон сууцны эзэмшигч гэсэн шийдвэрийг гаргуулж чадсан юм. 

      Хэрэг дээр ажилласан Хууль зүйн үйлилгээний төвийн гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч В.Энхчимэг, өмгөөллийн И Эл Би партнерс ХХН-ийн гүйцэтгэх захирал, хуульч өмгөөлөгч О.Цолмон нартаа маш их талархаж байна. Иргэддээ хууль, эрх зүйн мэдлэг олгох дундаршгүй их ажил үйлс нь оргилж, ундарч, бусдад итгэл, сэтгэл хайрлаж яваарай гэсэн өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" хэмээн талархал ирүүллээ.

     Хуульч, өмгөөлөгч Б.Энхчимэг, О.Цолмон нарын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн