МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-12-28 | Уншсан: 882

      Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний ээлжит бус эхний хурлыг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр танхимаар зохион байгууллаа.

        Зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  • Нэг. Монголын Хуульчдын холбооны холбооны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
  • Хоёр. Хуульчдын холбооны Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлав.
  • Гурав. Хуульчдын холбооны 2023 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
  • Дөрөв. Хуульчдын холбооны 2023 оны төсвийг хэлэлцэн батлав.
  • Тав. Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн болон сайн дурын хороодын дарга, тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан хороодын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг  2023 оны 01 дүгээр сард багтаан шинэчлэх чиглэл өгөв.
  • Зургаа. Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахыг өөрийн хүсэлтийн дагуу албан тушаалаас чөлөөлж, Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсыг Тамгын газрын даргаар томилов.

       Түүнчлэн тус хурлаар Монголын Хуульчдын холбооны V Их хурлаар сонгогдсон Ерөнхийлөгч П.Одгэрэлийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах болон хуульчдын эрх ашгийг хамгаалах, хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дүрэм журамд өөрчлөлт оруулах, судалгаа хийхтэй холбогдуулан Зөвлөлийн гишүүдийг оролцуулсан 12 ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн