ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-01-13 | Уншсан: 201

        АНУ-ын Төрийн Департаментын санхүүжилтээр хэрэгжиж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг Монголын Хуульчдын холбоо, Азийн сан хамтран 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тус төслийн үр нөлөө ба цаашдын хамтын ажиллагааг хэлэлцэх зорилготой зөвлөлдөх уулзалт 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтад Улсын дээд шүүхийн дэргэдэх Сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл болон Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, төслийн зохицуулагч Г.Сарангэрэл нар оролцов.

       Байгууллагууд дээрх төслийн хүрээнд өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийг сайжруулах, залуу шүүгч, прокурор, хуульчийг чадавхжуулах чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа талаар бусдадаа танилцуулж, төслийн хугацаанд хийгдсэн сайн туршлагуудыг дүгнэн хэлэлцэж, залуу шүүгч, прокурор, хуульчийн ур чадвар, чадавхыг хөгжүүлэх чиглэлээр сурсан сургамж, сайн туршлагуудаа хуваалцлаа. Энэхүү төслийн үйл ажиллагааг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улс (Лаос)-д хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ уулзалтаас гарсан сайн туршлага, зөвлөмжийг Лаос улсын шүүх эрх мэдэл, хуулийн салбартай хуваалцах юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн