АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2023-02-23 | Уншсан: 354

        Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П. Одгэрэл  2023  оны 2 дугаар сарын 3-ний өдөр АНУ-ын Худалдааны яамнаас хэрэгжүүлж буй Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн ахлах зөвлөх Чимай Транлу, хуулийн зөвлөх Гришма Прадхан, АНУ-ын элчин сайдын яамны эдийн засгийн ажилтан Э.Даваагэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, судалгааны төвийн эрхлэгч Э.Алимаа нар оролцсон.

         АНУ-ын Засгийн газрын дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр нь 1992 оноос  хэрэгжиж эхэлсэн ба хөгжиж буй улс орны бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү хөтөлбөр нь хөтөлбөр хэрэгжиж буй орны хуульч, судлаач, төрийн албан хаагчдад зориулж Төр хувийн хэвшлийн түншлэл, Арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулах, бусад оронд хэрэгжсэн сайн жишгийг танилцуулах, нэвтрүүлэх зэрэг хууль зүйн техник туслалцаа үзүүлдэг. 

       Энэ удаагийн уулзалтаар Монгол Хуульчдын холбоо нь Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөртэй хамтарч Төр хувийн хэвшлийн түншлэл болон арилжааны эрх зүйн талаар сургалтыг 2023 оны 4 сард зохион байгуулахаар боллоо. Цаашид энэ чиглэлээр хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн