“ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ: ХУУЛЬЧ БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-06 | Уншсан: 516

     Монголын Хуульчдын холбоонд Үндсэн хууль”-ийн төсөл болон Зөвлөлдөх санал асуулгын талаар хуульчид өөрсдийн болон хамт олныхоо байр суурийг идэвх санаачилгатай ирүүлж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос хуульчдын дунд тус сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, харилцан санал солилцож байгаа билээ.

      Иймд Эрхэм  хуульч Та бүхэн 1992 оны Монгол улсын Үндсэн хуулийг өөрчлөхөд чиглэгдсэн 5 дахь Үндсэн хуулийн төсөл болон 2019, 2022, 2023 он дамжин яригдаж буй Зөвлөлдөх санал асуулга”, түүний зохион байгуулалтын талаарх өөрсдийн санал хүсэлтийг  Namuun.mglbar@gmail.com  хаягаар бидэнд ирүүлэхийг хүсье.

Бид хуульчдынхаа дуу хоолой, үзэл санааг холбогдох байгууллага, төсөл санаачлагчдад хүргэсээр байх болно.

Та Үндсэн хууль-ийн төсөл гэх албан бус баримт бичигтэй танилцахыг хүсвэл доорх холбоосоор үзнэ үү.

https://drive.google.com/file/d/1TvtRfcbzhoVK15VQCz21CyMEl37PuUQ3/view

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХОРОО
 

                     

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн