Шинэ номын мэдээ “Газрын харилцаа, хөрөнгийн бүртгэл: 250 асуултын хариулт”

2015-11-24 | Уншсан: 1060

Хуульч, өмгөөлөгч В.Энхтамир нь Газрын харилцаа болон үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой хамгийн түгээмэл 250 асуултыг зохиомжлон тухай бүр хариулт боловсруулах замаар энэхүү бүтээлийг туурвижээ.  Иймд иргэд газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой бүхий л мэдээлэл тухайлбал, цахим газар өмчлөл, газрын маргаан, газрын болон барилгын зөвшөөрөл зэрэгтэй холбоотой нийтлэг асуултын хариулт болон аливаа газар болон барилгын эрх, зөвшөөрлийг авахад шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг хялбар байдлаар олж авах боломжтой.

Мөн гадаадын иргэн, хуулийн этгээдийн газрын харилцаатай холбоотой хэсгийг англи хэл рүү орчуулсан тул Монгол улсад газрын харилцаанд оролцогч гадаадын иргэн, хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулагч нар шууд гарын дор ашиглах боломжтой болно.

Зохиогч өөрийн 14 жилийн ажил, хөдөлмөрийн туршлага дээр тулгуурлан газар, үл хөдлөх эд хөрөнгийн харилцаанд оролцогч иргэдийн эрх зүйн боловсролд зориулан энэхүү бүтээлийг туурвисан тул газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн салбарыг "авилга, хүнд суртал"-аас ангид байлгахад ихээхэн нэмэр болох бүтээл болжээ.

Энэхүү ном нь Интерном, Мир ном болон Хууль зүйн хүрээлэнгийн номын дэлгүүдэд 6500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа болно. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн