1956 онд Ховд аймагт төрсөн. МУИС-ийг нягтлан бодогч-эдийн засагч/1979/, эрх зүйч/1994/ мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 1979-1991 онд Шүүхийн захиргаа, Хууль зүйн албанд, 1993-1995 онд Орхон аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн дарга, 1995 оноос одоо хүртэл өмгөөлөгчөөр ажиллаж байна. МХХ-ны НТМҮЭХ-ны удирдах зөвлөл, МЁЗДХ, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Тэргүүний өмгөөлөгч зэрэг салбарын, Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг төрийн шагналтай. Нийтийн эрх зүйн 2, утга зохиол, сэтгүүл зүйн 8 ном хэвлүүлсэн. МЗЭ, МСНЭ-ийн гишүүн.