
Өмгөөлөгч Бархаагийн Болормаа нь 1971 онд төрсөн. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.1989 онд Говь- Алтай аймгийн 10 жилийн 2-р сургуулийг төгсөж,улмаар Улаанбаатар хотын автотээврийн техникумыг 1992 онд токарь феризерчин мэрэгжилээр төгссөн. 2004 онд Улаанбаатар хотын Отгонтэнгэр их сургуулийг “ Хуульч эрх зүйч “ мэрэгжилээр, 2005- 2007 онд тус сургуулийг “ Захиргааны хэргийг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онол практикийн зарим асуудлууд” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны МАГИСТР-ийн зэрэг хамгаалсан.
Ажлын дадлага туршлагын хувьд 1992 онд Говь-алтай аймгийн хүрмэн блокийн цехэд токарчиноор 1993 оноос 1997 оны хооронд Говь- Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд бичээч операторчиноор, 1997 оноос 2006 он хүртэл тус аймгийн прокурорын газарт бичээч туслах ажилтан зэрэг ажлыг хийж байсан. 2006 оноос 2014 он хүртэл Говь- Алтай аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгчөөр, 2014 оноос одоо хүртэл Хууль зүйн туслалцааны төвийн Говь-алтай аймаг дахь салбарт ахлах усын өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Б.Болормаа нь улсад 33 жил үүнээс хуулийн байгууллагад 28 жил Өмгөөлөх байгууллагад тогтвор суурьшилтай 19 жил Аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд 8 жил Хууль зүйн туслалцааны төвийн Улсын ахлах өмгөөлөгчөөр 11 дэх жилдээ ажиллаж байна
Хууль зүйн зөвөлгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх