Сономдорж Пүрэвсүрэн, Хуульч өмгөөлөгч.
1987 онд МУИС-ийн хууль зүйн салбар төгссөн. 2012 онд Монголын үндэсний их сургуульд хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан.
1987оны 07 дугаар сараас хойш 1989 оны 04 сарын 01 хүртэл Архангай аймгийн Прокурорын газарт дадлагажих ажилтан, хэсгийн прокуророор, 1989 оны 04 дүгээр сарын 01-ээс 1993 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Арханай аймгийн Хангай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагч, ИТХ-ын нарийн бичгийн даргаар, 1993оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Архангай аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчээр,
1999 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Архангай аймгийн шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчээр, 2012 оны 04 сарын 01-ний өдрөөс 2013 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл, Улаанбаатар хотод Мандал Алтай группийн Хуулийн хэлтсийн даргаар, 2023 оны 02 сараас 2017 оны 09 дүгээр сарын 01 хүртэл Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна.