
Curriculum vitae
Мөнхсайхан овогтой Лхамсүрэн
Имэйл хаяг: Lkhamsuren.nln@gmail.com
Боловсрол:
Мэргэшсэн байдал
Хууль зүйн мастер (LL.M.), Пэнн Стэйт Дикинсон Хууль Зүйн Сургууль, Пеннсилваны Их Сургууль, АНУ, 2025 он
Хууль зүйн мастер, Хууль Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургууль, 2020 он
Олон улсын эрх зүйч, Бакалаврын зэрэг, Хууль Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургууль, 2012 он
Concentration in Commercial law, Пэнн Стэйт Дикинсон Хууль Зүйн Сургууль, Пеннсилваны Их Сургууль, АНУ, 2025 он
Concentration in Corporate law and Practice, Пэнн Стэйт Дикинсон Хууль Зүйн Сургууль, Пеннсилваны Их Сургууль, АНУ, 2025 он
PMP exam preparation course, Project Management Institution, 2025 он
Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ эрхлэх эрхийн үнэмлэх, 2024 он
Компанийн засаглалын эрх олгох сургалт, 2018 он
Өмгөөлөгчийн гэрчилгээ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, 2018 он
Хуульчийн гэрчилгээ, Монголын Хуульчдын Холбоо, 2015 он
Ажлын туршлага
2025-одоо
2018-2024
Гүйцэтгэх захирал, Эн Жи Интерлэкс ХХК
Партнер, Өмгөөллийн Кэй И Партнерс ХХН
2022-2024
Гүйцэтгэх захирал, “Эн Жи Комити ҮЦК” ХХК & “Дэлта Хэджхог Хувийн Хөрөнгө Оруулалтын Сан”ХХК
2022-2023
Семинарын багш, Хууль Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургууль,
2012-2018
Хуульч, Худалдаа Хөгжлийн Банк
2017-2018
2012-2015
Ти Ди Би Капитал ХХК-ийн хуульч
Ти Ди Би Лизинг ХХК-ийн хуульч
Мэргэшсэн салбар: Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй, Хөрөнгө оруулалтын эрх зүй болон Мэдээллийн технологийн эрх зүйн орчин
Хэвлэгдсэн өгүүлэл, судалгааны ажлууд:
Удирдсан болон зөвлөсөн онцлох төслүүд :
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Финтек салбарт
МИК Ассет 19 дүгээр ээлжийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах төслийн хүрээнд ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн дүн бүхий 1750 зээлийн материалд хуулийн хөндлөнгийн дүн шинжилгээ гаргах багийг удирдаж ажилласан. Мөн, НОСК-ийн орон сууц түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах 1-4 ээлжийн хэлцэлд ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1177 төрийн албан хаагчийн санхүүгийн түрээсийн материалд хуулийн хөндлөнгийн дүн шинжилгээ гаргах багийг удирдаж ажилласан.
Хязгааргүй шийдэл ХХК-д PCI DSS-SAQ Compliance Payment Card Industry Data Security Standard Self Assessment /SISA/ үнэлгээ хийлгэхэд хуулийн зөвлөхөөр ажилласан. Монгол НФТ виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгон худалдах ажиллагаанд зөвлөж оролцсон.
Комплекс биржийг АНУ-ын аудитын компаниар мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэхэд хуулийн зөвлөхөөр ажилласан.
Финтек төсөл хэрэгжүүлдэг компаниудад хуулийн зөвлөгөө өгч ажилладаг.
Хөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээл дээрх төрөл бүрийн төслүүд, тухайлбал IPO, нэмж хувьцаа гаргах, хувьцаа хуваах, нэгдэх, нийлэх зэрэг төслүүдэд хөндлөнгийн хууль зүйн дүгнэлт гаргадаг. Түүнчлэн, биржийн бус зах зээл дээр гарч буй бонд болон бусад үнэт цаас гаргах ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
Хөрөнгө оруулалтын сан
Эн Жи Комити ҮЦК ХХК-ийг үүсгэн байгуулж, 2022 онд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан.
Улмаар, Дэлта Хэджхог Хувийн Хөрөнгө Оруулалтын Санг 2023 онд байгуулж, Санхүүгийн зохицуулах хорооноос хувийн хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрлийг авч, жижиг хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлсэн.
Хөндлөнгийн хууль зүйн дүн шинжилгээ
Бизнесийн төрөл бүрийн салбарт хөндлөнгийн хууль зүйн дүн шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал:
Хөрөнгө оруулалт
Төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хэлцэлд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. (ихэнхи хэлцлүүдийн хөрөнгө оруулагч нь АНУ, Хонг Конг, БНХАУ болон БНСУ-аас байсан).
БНСУ-ын kosdaq хөрөнгийн биржид бүртгэлтэй Кос Найн ХК-ийн 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлцэлд хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн.
Лхамур брэндийн 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлцэлд хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн.
Andando Digital SAPI de CV, SOFOM ENR-ын 7 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлцэлд хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн
Банк, санхүүгийн салбарт
ББСБ, санхүүгийн түрээсийн компани, ҮЦК, хөрөнгө оруулалтын сан, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг.