Галсанжамцын Итгэл нь 2015 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байгаа, 13-аас дээш жилийн хууль зүйн туршлагатай. Компанийн болон арилжааны эрх зүй, гэрээ хэлцэл, иргэний болон арилжааны маргаан, хөдөлмөр, татвар, захиргааны эрх зүй, финтек, технологи, хөрөнгө оруулалтын чиглэлээр өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг.
Шүүх болон захиргааны байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх, гэрээ хэлцэл боловсруулах, хянах, маргааны өмнөх эрх зүйн үнэлгээ хийх, хэлэлцээр болон эвлэрлийн ажиллагаанд оролцох чиглэлээр ажилладаг.
Одоогоор “Корплекс Консалтинг” ХХК-ийн Managing Partner бөгөөд бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагч, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.