Танилцуулга:
МУИС-ийн ХЗС-ийг 2016 онд эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг 2020 онд Санхүүгийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. Ашигт малтмал, татвар, газар, тусгай зөвшөөрөл зэрэг захиргааны үйл ажиллагаа, хэрэг маргаануудад голлон ажиллаж байснаас гадна уул уурхай, дэд бүтэц, үнэт цаас, гэрээ, компанийн эрх зүй, хууль зүйн дүн шинжилгээ, дотоод аудит, хуулийн нийцлийн хяналт шалгалт зэрэг чиглэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан.
Захиргааны эрх зүй, байгаль орчны эрх зүй, хуульчийн ёс зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд дангаар болон хамтарсан 20 орчин судалгааны ажил эрхэлж байсан туршлагатай.
Мэргэжлийн үйл ажиллагааны туршлага:
- Улаанбаатар капитал ХХК | Хуульч 2016 – 2019
- Монголын зэс корпораци ХХК | Хуулийн зөвлөх 2019
- Өмгөөллийн Дилижент Партнерс ХХН | Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч 2019-2025
- Өмгөөллийн Виндекс ХХН | Өмгөөлөгч 2025
- Фиделитас Судалгааны хүрээлэн | Удирдах зөвлөлийн дарга 2025
Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ:
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ 2018 он
- Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ 2019 он
- Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээ” 2019 он