ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО
2018 оны 01-р сарын 04.     ПҮРЭВ ГАРАГ

    Монголын Хуульчдын Холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо нь “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.13 дахь заалт, “Хуульчдын холбооны дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.9, 8.10 дугаар заалтыг үндэслэн, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2014 оны  03 дугаар сарын 01-ний өдрийн 38 тоот тогтоолоор батламжлагдсан.

    Гишүүдийн тоо: 68

    Хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хамтран ажиллах, шударга, ил тод байх, гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх зарчмыг удирдлага болгон ажиллах, хорооны дүрэмд заасан зорилго, зорилтуудыг биелүүлэх, Монголын Хуульчдын холбооноос явуулж буй эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг дэмжин оролцох, хорооны бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийнхээ идэвхи санаачлага, оролцоог нэмэгдүүлэх зорилтуудыг өмнөө тавьж хэрэгжүүлдэг.

 




УНШСАН: 237