Ярилцлага: Спортын арбитрын хөгжил ба Монголын боломж – Юуны өмнө спортын арбитрын тухай товч танилцуулж өгнө үү. Спортын арбитр нь тамирчин, спортын холбоо, клуб, ивээн тэтгэгч болон бусад талуудын хооронд үүсдэг маргааныг шийдвэрлэхэд зориулагдсан, шүүхээс ангид, хурдан шуурхай ажиллагаатай, спортын онцлогийг ойлгодог мэргэжилтнүүдийн оролцоотой тогтолцоо юм. Түүний онцлог нь олон улсын спортын эрх зүй, дүрэм журамд нийцсэн, ил тод бөгөөд шударга шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэгт оршдог. Дэлхийн улс орнууд нэг хэсэг зэр зэвсэглэлээр өрсөлддөг байсан бол сүүлдээ эдийн засгийн хөгжилөөрөө өрсөлдөх болсон. Харин сүүлийн үед спортын амжилтаараа өрсөлдөх болсон байна. Үүнтэй холбогдуулан улс орнууд, тамирчидын зүгээс шудрага өрсөлдөөны талаар хэмжүүр, ойлголтууд гарч түүнийг дагаад олон маргаанууд гарч эхэлсэн. Иймд 1980 -аад өний эхнээс Олон Улсын Олимпын хороо энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд Олон Улсын спортын Арбитр буюу Court of Arbitration for Sport /CAS/ байгуулагдсан түүхтэй. Спортын хэрэг маргааныг ягаад Аритрын журамаар шийдвэрлэх болсон гэдэг нь хэдэн хэдэн шалтгаантай. 1.Шүүхийн ажиллагаа спортын онцлогт тохирохгүй байсан. Учир нь энгийн шүүхийн процесс удаан, нарийн төвөгтэй, харин спортын маргаан богино хугацаанд шийдвэрлэх шаардлагтай байдаг. Жишээ нь: Тамирчид тэмцээнд оролцох эрхийн талаар маргалдаж байгаа тохиолдолд олон сар шүүхээр явах боломжгүй юм. 2.Спортын онцлогыг ойлгодог шүүгч, шинжээчид шаардлагтай. Спортын дүрэм, журам, амьдралыг ойлгодог мэргэжилийн хүмүүсийн оролцоотой асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагтай. 3.Олон Улсын маргааныг нэг шишигт оруулах хэрэгцээтэй. Спортын ихэнх маргаан олон улсын шинжтэй байдаг тиймд маргааныг нэг мөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц тусгай байгууллага шаардлагтай болсон. 4. Шудрага ёс, Хараат бус байдлыг хангах зорилготой. Зарим спортын холбоод дотооддоо маргаанаа шийдвэрлдэг хэдий ч энэ нь талуудын итгэлийг төрүүлэхгүй байх, ашиг сонихолын зөрчил үүсэх эрсдэлтэй, Харин хараат бус Спортын арбитр нь энэ асуудлыг шийдвэрлэж, бүх талын итгэлцэлийг бий болгосдог. – Дэлхий дахинд спортын арбитрын хөгжил ямар түвшинд хүрээд байна вэ? Өнөөдөр Швейцарийн Лозаннад төвтэй Олон улсын спортын арбитрын шүүх буюу CAS нь энэ салбарын хамгийн нэр хүндтэй байгууллага болж тогтсон. Олимпийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн үеэр гардаг маргааныг богино хугацаанд шийдвэрлэх чадвартай гэдгээрээ онцлог. Аливаа тэмцээн уралдааны үед байнгын болон түр Арбитрууд ажиллаж болдогоороо бас онцлогтой. Үүнээс гадна олон улс өөрийн үндэсний спортын арбитрын зөвлөлийг байгуулж, CAS-тэй нягт уялдан ажиллаж байна. Өнөөдөр Дэлхий дээр 40 орчим Улс өөрийн бие даасан Спортын Арбитртай болоод байна. Зарим Улсад бүр Засгийн газрын дэмжлэгтэй ч байгуулагдсан газрууд байна. Тухайлбал БНХАУ, Турк зэрэг улсууд байна. Өөрөөр хэлбэл Төрөөс энэ асуудлаар Бодлогоор дэмжлэг үзүүлж байна. Тийм ч учираас сүүлийн үед эдгээр орнууд энэ салбартаа шинэ жишигийг тогтоож байна. – Монгол Улсад спортын арбитрын тогтолцоо хэрхэн хөгжиж байна вэ? Монгол Улсад спортын арбитр анх 2017 онд үүсгэн байгуулагдаж байсан. Манай улсад Үндэсний спорт, спортын холбоод, тамирчид болон бусад оролцогч талуудын хооронд үүсдэг маргааныг дотоодын бүтэц дотор эсхүл шүүхээр шийдвэрлэх тохиолдол цөөнгүй байсан. Өөрөөр хэлбэл спортын төрлүүд маань холбоо хэмээх Төрийн бус байгууллагаар дамжуулан өөрсдөө дүрэм журамаа баталж мөрдөх бөгөөд ингэхдээ маргаан шийдэх институтыг бий болгох гэж үзсэн. Зарим сайн шижиг болох холбоод байдаг гэвч ихэнх нь дээр дурьдсанчлан маргалдагч талуудын итгэлийг даахгүй, ашиг сонирхолын зөрчилдтэй гэж үзэн тэдэнд итгэх итгэл нь бага байсан. Иймд хараат бус, шударга, спортын мэргэжилтэнүүдийн оролцоотой хөндлөгнийн байгууллага байх зайлшгүй шаардлагатай болсон. Бид олон улсын жишигт нийцсэн дүрэм, журмаа боловсруулж, мэргэшсэн арбитрч, өмгөөлөгч, зөвлөхүүдийн оролцоотойт үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитр дэргэдээ Допингийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх боломжтой Давж заалдах комисс, Допингийн асуудлаас бусад маргаан хянан шийдвэрлэх зорилготой байнгын ажиллагаатай Арбитр ажиллаж байна. Давж заалдах комисс маань Спортын зүтгэлтэн, мэргэжилийн эмч, хуульчидаас бүрдсэн дарга, 6 гишүүнтэй, Харин Аритбр маань Нарийн бичигийн дарга, 30 орчим Арибтрч нартайгаар үлй ажиллагаа явуулж байна. Манай Арбитрт БНХАУ, Япон, Украйн зэрэг улсын гадаад Аритрч нарын бүрэлдэхүүнтэй байна. Ерөнхийлөгчөөр Г.Батзаяа, Хүндэт Ерөнхийлөгчөөр Хакухо М.Даваажаргал нар ажиллаж байна. – Өмгөөлөгчдөд спортын арбитрт оролцох ямар ач холбогдолтой вэ? Өмгөөлөгчид спортын арбитрын ажиллагаанд тамирчин, холбоо зэрэг талуудын хууль зүйн эрх ашгийг хамгаалах чухал үүрэгтэй. Энэ нь өмгөөлөгчдөөс спортын эрх зүйн онцлог, олон улсын дүрэм журмыг сайн мэддэг байхыг шаарддаг. Тэдний оролцоо нь зөвхөн тухайн маргааныг шударгаар шийдвэрлэхээс гадна спортын салбарт эрх зүйн соёлыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг. 2024 онд манай хэсэг өмгөөлөгчид болох Д.Оросоо, Э.Ганхөлөг, Л.Мөнхсайхан, Ч.Даваасүрэн, Д.Одонтунгалаг нар маань ирж Спортын Арбитрын удирдлагуудтай уулзаж Спортын мэргэшсэн хуульч өмгөөлөгчидийг бий болгох талаар санал солилцож ярилцсан нь өнөөдөр бас нилээд үр дүнгээ өгч энэ талаар сонирхдог хуульчид, өмгөөлөгчид их болж байна. Манай Д.Оросоо өмгөөлөгчөөр ахлуулсан Спортын хуульчидын клуб хүртэл байгуулагдаж 20 орчим хуульч өмгөөлөгчид нэгэн коммунити болоод явж байна. Манай Өмгөөлөгч нарт энэ талаар мэргэших, судлах зүйл ихтэй, эрдэм шинжилгээний ажил, докторийн ажлын сэдэвч их байдаг, нөгөө талаар ОЛимпын болон Олимпын бус маш олон холбоод төрийн бус байгууллагууд хэдэн мянган тамирчин, дасгалжуулагч гээд маш их өргөн энэ салбарт хууль, өмгөөлөгчид бид түүчээ болох маш өргөн боломж бий. – Цаашдын зорилт, хийх шаардлагатай алхмуудыг хэрхэн харж байна вэ? Нэгдүгээрт, өмгөөлөгч, хуульчдад спортын эрх зүйн чиглэлээр сургалт, мэдлэг олгох нь чухал. Хоёрдугаарт, спортын холбоод болон тамирчдад арбитрын ач холбогдлыг ойлгуулах, мэдээлэл түгээх шаардлагатай. Гуравдугаарт, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх шаардлагтай Биен тамир, спортын тухай хууль, Үндэсний баяр наадамын тухай хуулиудад хэрэг маргааныг Арбитраар шийдвэрлүүлэхээр оруулж өгсөн нь хууль зүйн эх сурвалж болно. Өөрөөр хэлбэл тамирчин зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, Спортын тэмцээн уралдаан, холбоодын эдийн болон эдийн бус бүхийл асуудлаар Арбитрт хандах боломжийг хуульчилж өгсөн. Эдийн маргаан яагаад спортын Арбитраар шийдвэрлэх боломжтой гэж манай зарим өмгөөлөгчид гайхаж магадгүй гэхдээ талууд анхнаасаа Аритрын хэлэлцээртэй бол энэ нь боломжтой юм. Дээр нь Допингийн бүх төрлийн асуудлыг Давж заалдах журамаар буюу Монгол Улсад эцсийн шийдвэрийг гаргах боломжтой болсон. Бид Олон Улсын Допингийн байгууллага буюу ВАДА, CAS буюу Олон Улсын Спортын Аритраас мэргэжилийн зөвлөгөө туслалцаа авч харилцан туршилга солилцож хамтран ажиллаж байна. – Эцэст нь та манай сэтгүүлийн уншигчид болох хуульч, өмгөөлөгчдөд юу хэлэхийг хүсэж байна вэ? Спорт бол зөвхөн өрсөлдөөн биш, мөн шударга ёс, ил тод байдал, хуулийн засаглалын тусгал юм. Та бүхэн спортын арбитрын хөгжилд оролцож, өөрийн мэдлэг туршлагаа хуваалцсанаар Монголын спортын ирээдүйг илүү шударга, олон улсын жишигт нийцсэн болгоход Өмгөөлөгчид маань үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын удирдах зөвлөлийн гишүүн, Өмгөөлөлийн Карат консалтинг хуулийн фирмийн захирал, Хуульч, Өмгөөлөгч Э.Золжаргал