СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ "БАРАГДУУЛДАГ" БОЛНО
Ярилцлагаа шинэ холбооны зорилго, үйл ажиллгааны талаар эхлэе? Манай “Сэтгэл санааны хохирогчдыг дэмжих холбоо” НҮТББ байгууллага нь Хүний эрх, шударга ёсыг бэхжүүлэх, аливаа эрх зүйн харилцааны улмаас иргэдэд учирсан сэтгэл санаа, эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг арилгахад чиглэсэн нийгмийн манлайлал, нөлөөллийг бий болгох зорилгоор байгуулагдсан холбоо юм. Манай улсад сэтгэл санааны хохирлыг барагдуулах хууль, эрх зүйн орчин ямар байгаа вэ? Хүний амь нас хохирсон гэмт хэрэгт тухайн хүнийг оршуулах ажилд зарцуулагдсан мөнгөн дүнг баримтаар тогтоогдсон хэмжээнд, эрүүл мэндээрээ хохирсон хүнд эмчилгээний зардалтай холбоотой мөнгөн дүнг баримтаар тогтоогдсон хэмжээнд тус тус хохиролд тооцдог байсан бол одоо амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 84 хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгчийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоодог болж байна. Мөн Бусдын Амьд явах эрх зөрчигдсөн тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулснаар амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хохирлыг арилгах хууль эрх зүйн орчин бүрдсэн нь маш том дэвшилтэд алхам боллоо. Ямар хууль, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Монгол Улсын Их Хурал Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлаж энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6 бүлэг, 84 зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт бий болж холбогдох дүрэм, журам нь боловсруулагдаж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ. Эрүүгийн ямар төрлийн хэргүүдэд уг сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэдэг болж байгаа вэ? Заа тухайлбал: Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Ялгаварлан гадуурхах, Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах, Үзэл бодлоо илэрхийлэх, Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах, Хүүхдийн эсрэг, Хулгайлах, Дээрэмдэх, Залилах зэрэг хэргүүд багтаж байгаа нь гэмт хэргийг нийтлэг байдлаар маш сайн оруулж өгсөн. Жишээ нь: Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол тооцогддогүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргадаггүй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эдийн засгийн хувьд ашигтай, хохирсон хүнд сэтгэл санааны хохиролтой үлддэг байсныг уг хуулиар сэтгэцэд учирсан хохирлыг зэрэглэлийг тогтоож, сэтгэл санааны хохирлыг тооцохоор болж байна. Танай холбоо дээрх хуулийн өөрчлөлттэй холбоотой ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ? Манай холбоо нь Хууль, эрх зүйн мэргэжлийн багийг дэргэдээ ажиллуулж байгаа бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдэд ч хуульч, өмгөөлөгч нар багтаж байгаа тул иргэдэд хууль зүйн хувьд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, иргэдэд мэдээллийг баттай эх сурвалжаар дамжуулах, сургалт арга зүйгээр хангах, иргэдэд зориулсан гарын авлага бэлтгэх зэрэг ажлуудыг одоогоор хийгээд явж байна. Ирээдүйд Сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулдаг болох төлөв ажиглагдаж байна? Энэ чиглэлээр холбоо нөлөөллийн ямар арга хэмжээ авах вэ? Манай Улсад Сэтгэл санааны хохирлоор анхдагч төрийн бус байгууллага болохынхоо хувьд нэн тэргүүнд иргэдийн тулгамдсан асуудлуудад анхаарна. Харин Хүний эрхийн үндсний комисс зэрэг төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй зарим байгууллагууд энэ чиглэлээр ажиллах үүрэгтэй боловч шүүхээр шийдэгдэж байгаа тохиолдол кейс хомс, мэдээлэл муутай ажилладаг. Дээрх төрийн байгууллага, иргэдийн уялдаа холбоогүй байдлыг засах, нийгэм, эдийн засгийн бүхий л түвшинд нэн түрүүнд хохирсон иргэдийн эрх, ашгийг хамгаалах арга, хэмжээг хэрэгжүүлж ажиллана. Цаашид Төрийн байгууллага, албан тушаалны эрхэлсэн ажилдаа хайнга, гарц шийдэлгүй ажиллаж байгаагаас хохирч буй Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашиг, тухайлбал: агаарын бохирдлоос эрүүл мэнд, замын түгжрэлээс хөрөнгө, цаг хугацааны алдагдал хүлээж байгаа байдалд мониторинг хийж, бодитой хохирсон иргэдийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах, энэ чиглэлээр нийгэмд хүчтэй дуу хоолой нөлөөллийг бий болгож ажиллахыг зорьж байна. Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
"ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДӨР"-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
7 цаг 25 мин
“Хууль зүйн хариуцлага” номын нээлт амжилттай зохион байгуулагдлаа
2023-09-29 15:04
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2023-09-29 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХУУЛЬЧ ПРОФЕССОРУУДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2023-09-28 15:13
Нийт шүүгчийн II чуулганд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл илгээлт хүргүүллээ
2023-09-28 15:08
"Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаа ба сэтгүүл зүй" хэлэлцүүлэг
2023-09-28 14:26
Английн Олон Улсын Барын Холбооны Хуулийн фирмүүдийн менежментийн зөвлөлийн тэргүүн Stephen Revel-тэй хийх өглөөний уулзалтад оролцох сонирхолтой хуульчдыг бүртгэж байна
2023-09-27 19:03
“Монгол Улсын захиргааны эрх зүйн хэтийн хөгжлийн чиг хандлага” – хүндэтгэлийн лекц, бүх гишүүдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2023-09-27 18:33
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНИЙ САЙН ТУРШЛАГА БА ОЛОЛТ АМЖИЛТ” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-09-27 18:24
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2023-09-27 18:20
Хуульч та бүхнийг “Хууль зүйн хариуцлага” номын нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
2023-09-27 15:04
“Эрүүл мэнд - эх дэлхийгээ хайрлая” спорт явган аялал зохион байгуулагдлаа
2023-09-26 09:51
Олон Улсын Залуу Хуульчдын 61 дэх удаагийн Их Хуралд Р.Мандухай оролцлоо
2023-09-25 15:43
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
2023-09-25 15:01
Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус хорооны гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж байна.
2023-09-25 11:42
Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хуульчдаас санал авч байна
2023-09-19 18:30
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2023-09-19 10:09
ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН СЕРТИФИКАТТАЙ ЦАХИМ СУРГАЛТАД ЦӨӨН ХҮН БҮРТГЭНЭ
2023-09-18 14:48
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНИЙ САЙН ТУРШЛАГА БА ОЛОЛТ АМЖИЛТ” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ
2023-09-18 09:47
“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ - УЛС (ЗАСГИЙН ГАЗАР) ХООРОНДЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ” CЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-09-15 11:21