Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ОРДОС ХОТЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар ӨМӨЗО-ны Ордос хотын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Банарису тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн уулзалтын үеэр энэ оны 10 дугаар сард зохион байгуулах Азийн 13 дахь про боно чуулга уулзалтын талаар мэдээлэл өгсөн бөгөөд Ордос хотын Хуульчдын холбооноос хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтад Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөх Ц.Одонжав, Ордос хотын Хуульчдын холбооны Дэд Ерөнхийлөгч Ли Ёнжин, Байнгын хорооны дарга Ли Вэнбин, Гадаад харилцааны дарга Мориген болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Сонирхуулахад, ӨМӨЗО-ны Ордос хотын Хуульчдын холбоо нь 2002 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдаж, хуульчдыг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах баталгаагаар хангах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, туршлага солилцох, сургалт зохион байгуулах, мэргэжлийн ёс зүй, үйл ажиллагааны сахилга хариуцлагын талаар боловсрол олгох, хяналт тавих, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Одоогоор Ордос хотод нийт 103 хуулийн фирм үйл ажиллагаа явуулж байгаагаас Ордос хотын Хуульчдын холбоонд шууд харьяалагддаг 27 хуулийн фирм, гацаа, хошуудад үйл ажиллагаа явуулдаг 74 хуулийн фирм байдаг байна. Нийт 2011 хуульч бүртгэлтэйгээс 1307 нь иргэний хэргийн өмгөөлөгч, 15 нь орон тооны бус хуульч, 36 нь хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульч, 47 нь байгууллагын хуульч, 606 нь төрийн байгууллагын хуульч ажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-06-12 16:50
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО
2026-06-10 15:06
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-06-10 12:39
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-06-10 12:35