ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос Хансс-Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран Хуулийн төсөл боловсруулагчийн сертификат олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Ханнс-Зайделийн сангийн Ардчиллын тогтолцоог дэмжих төсөл хариуцсан менежер С.Бүжинлхам нар нээж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат "Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тухайн сургалтын чанар чансаа, цар хүрээ, үр дүнг илтгэнэ. Аливаад шинжлэх ухаанч, логиктойгоор, сэтгэл зүрхнээсээ, мэргэжлийн хандаж, ёс зүйн өндөр түвшинд, мэдрэмжтэй ажиллах арга зүйд суралцах боломж" хэмээн энэхүү сургалтын ач холбогдлыг онцолсон.

Энэ удаагийн сургалтыг 6 үндсэн сэдэв, 24 дэд сэдвийн хүрээнд явуулж, Герман, Европын эрх зүйн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор Т.Золбоо, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор Д.Баяр, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор Б.Баасандорж, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор Б.Батбаяр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунболд нар хичээл зааж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус сургалтад 52 хуульч хамрагдаж гэрчилгээ гардан авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
40 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
Өчигдөр 09 цаг 25 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 27 мин
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
Уржигдар 10 цаг 31 мин
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51