ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос Хансс-Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран Хуулийн төсөл боловсруулагчийн сертификат олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Ханнс-Зайделийн сангийн Ардчиллын тогтолцоог дэмжих төсөл хариуцсан менежер С.Бүжинлхам нар нээж, "Бид цаашид хууль тогтоомж боловсруулах үйл ажиллагааг илүү мэргэжлийн, судалгаанд суурилсан, нэгдсэн арга зүйтэй, үр дүнд чиглэсэн болгохын төлөө ажиллах ёстой. Үүнд энэхүү сургалт тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" гэдгийг онцолсон.

Энэ удаагийн сургалтыг 6 үндсэн сэдэв, 24 дэд сэдвийн хүрээнд явуулж, Герман, Европын эрх зүйн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор Т.Золбоо, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор Д.Баяр, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор Б.Баасандорж, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор Б.Батбаяр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунболд нар хичээл зааж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус сургалтад 30 орчим хуульч хамрагдаж гэрчилгээ гардан авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
6 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
18 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
4 цаг 40 мин
МЭДЭЭЛЭЛ
5 цаг 58 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25