Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, хууль зүйн ухааны доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл нь Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхийн Сонгон шалгаруулалтын хорооны шийдвэрээр Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхийн арбитрчаар томилогджээ.
Т.Алтангэрэл нь мөн Сингапурын олон улсын арбитр (SIAC), Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв (ICSID), Японы Худалдааны Арбитрын Холбоо (JCAA), БНСУ-ын Арилжааны Арбитрын зөвлөл (KCAB) -ийн арбитрчаар томилогдон ажиллаж байна.
Хуульч Т.Алтангэрэл танд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсье.
