Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Улсын Ерөнхий прокурорын орлогч Максимын Чинбат гавьяат хуульч цолоор шагнагдсан байна.
Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоох олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, гавьяат хуульч хэмээх эрхэм хүнтэй цолоор шагнуулсан Танд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилтын дээдийг хүсье.
