МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, хараат бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна:   

  • Хуульчийн шалгалт зохион байгуулах; 
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох; 
  • Хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох; 
  • Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; 
  • Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, сахиулах; 
  • Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх; 
  • Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх; 
  • Хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлд судалгаа хийх; 
  • Мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөлөл, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах.

Хуульчийн мэргэжлийн шалгалтанд 267 эрх зүйч тэнцэж, Монголын Хуульчдын холбоо шинэ хуульчдаар эгнээгээ тэлэв

2022

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хуульч бүрийг нэгтгэсэн Монголын Хуульчдын холбоог хуулиар байгуулав.

2012

Сайн дурын гишүүнчлэлтэй Монголын Хуульчдын холбоо байгуулагдаж, анхдугаар Их хурлаа зохион байгуулав.

1960
Зохион байгуулалт
Чиг үүрэг, үйлчилгээ
Хуульчийн тухай
Бусад мэдээлэл