ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Хяналтын зөвлөл нь Хуульчдын холбооны эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Холбооны дотоод хяналтын байгууллага бөгөөд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг Их хуралд танилцуулах үүрэг хүлээдэг.

Хяналтын зөвлөл нь шүүгчийн хоёр, прокурорын нэг, өмгөөлөгчдийн хоёр төлөөллөөс бүрдсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба тэдгээрийг Шүүгч, Прокурор, өмгөөлөгчдийн хорооноос санал болгосноор Зөвлөлөөс гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөл, түүний гишүүн, Ерөнхийлөгч, Хуульчдын холбооны бусад удирдах албан тушаалтнууд Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг, даалгавар өгөхийг хориглодог.

Хяналтын зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Хуульчдын холбооны нягтлан бодох бүртгэл холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэх, санхүү, татварын болон бусад тайлан, санхүүгийн бусад мэдээлэл болон эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалтын үнэн бодит байдалд хяналт тавих;

  • Хуульчдын холбооны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, бусад мэдээлэлд тулгуурлан холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, зөвлөл дэх төлөөллийн зохистой байдал, дотоод мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох саналыг Их хуралд оруулах;

  • Хуульчдын холбооны орон нутаг дах салбарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих.

Хяналтын зөвлөл хууль, дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг явуулна:

  • Хуульчдын холбооны сар, улирал, жилийн санхүү, татварын болон бусад тайлан, тэнцлийг саадгүй авах, шалгах;

  • Хуульчдын холбооноос бусад этгээдтэй байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хэлцлийг зохих журмын дагуу байгуулсан эсэхийг шалгах;

  • Хуульчдын холбооны хөрөнгө, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд холбогдох баримт бичгүүдийн бүрдэлт, бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөнд хяналт тавих;

  • санхүүгийн тухайн жилийн төсвийн гүйцэтгэл, хэрэгжилтийг хянах.

Хяналтын зөвлөл нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дараах бүрэн эрхийг эдэлнэ:

  • Хуульчдын холбоо, түүний орон нутаг дахь салбарын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг шалгах, тэдгээрийн үйл ажиллагаанд хамааралтай аливаа баримт бичиг,цахим хэлбэрээр хөтөлсөн бүхий л баримт бичгүүдтэй танилцах, шаардан авах;

  • Хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байгаа мэдээ, мэдээллийн талаар Хуульчдын холбооны удирдлага, албан тушаалтан, ажилтнаас тайлбар авах. 

Хяналтын зөвлөл нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дараах бүрэн үүрэг хүлээнэ:

  • Хуульчдын холбооны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны хяналт, шалгалтыг тогтмол хийх; 

  • Хийсэн шалгалтын ажлын үр дүн, тайланг тухай бүр болон жил бүрийн ажлын тайлангийн хамт бэлтгэн Зөвлөлд танилцуулах.

Хяналтын зөвлөлийн гишүүд
Онцлох үйл явдал
2002 он

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв

2002 оны 12 сар

Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.