ХУУЛЬЧДЫН ИХ ХУРАЛ

Хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын их хурал байна. Хуульчдын их хурлын ээлжит хуралдаан хоёр жилд нэг удаа хуралдах бөгөөд Хуульчдын их хурал хуралдаан даргалагчаа сонгож, хуралдааны дэгээ тогтооно. 

Хуульчдын их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Хуульчдын холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах; 
  • Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах; 
  • Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох; 
  • Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх; 
  • Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх; 
  • Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж өгөх; 
  • Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох.

Хуульчдын их хуралд оролцох хуульчдын төлөөлөгчдийг сонгох журмыг Хуульчдын холбооны дүрмээр тогтооно.
 

Онцлох үйл явдал
2002 он

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв

2002 оны 12 сар

Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.