Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдыг байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч байх бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбооны дүрэмд зааснаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгоно. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна. Ерөнхийлөгч нь өөр ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэхгүй бөгөөд Хуульчдын холбооны зорилгыг биелүүлэх асуудлаар тус холбооны бүтцийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Төгссөн сургууль:
-1982-1992 он ЗХУ-ыг 9-р дунд сургууль
-1992-1994 он Цэргийн дээд сургууль,
-1994-1999 он Украйн, Т.Шевченкогийн нэрэмжит Киевийн Үндэсний их сургууль эрх зүйч, бакалавр
-1999-2000 он Украйн, Т.Шевченкогийн нэрэмжит ҮИС, Олон улсын харилцааны дээд сургууль, олон улсын эрх зүйн магистр
Мэргэжил, боловсрол: Эрх зүйч, хууль зүйн магистр
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:
•2000-одоог МУИС, ХЗС, Олон улсын эрх зүйн тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш
•2000-2010 он Хүний эрхийн төв ТББ - эрдэм шинжилгээний ажилтан, Гүйцэтгэх захирал
•2004-2009 он Хууль зүйн үндэсний төв - Олон улсын эрх зүйн секторын эрхлэгч
•2004-2007 он Терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийн ажлын албаны гишүүн
•2006-2009 он “Проксен” хууль зүйн компани - Захирал, үүсгэн байгуулагч, хуульч
•2009-2014 он “Зөв зохицол-ZZ partners” хууль зүйн компани - Захирал, үүсгэн байгуулагч, хуульч
•2009-2013 он Шинжлэх ухааны академи, Хууль зүйн судалгааны төв – Судлаач
•2014-2017 он АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн
•2020-2022 он Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн
•2014-2016, 2018-2020, 2022-одоог МХХ-ны Зөвлөлийн гишүүн
Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 25 жил ажиллаж байна.
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: Монголын Хуульчдын холбоо, МӨХ-ны гишүүн
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв
Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.