ХАМТЫН АЖИЛЛАГАА

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа 

Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны үндсэн чиглэл нь  Холбоо болон түүний бүтцийн нэгжүүдийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, Олон улсын болон бүс нутгийн Хуульчдын (Барын) холбоодтой харилцаа тогтоож, хамтран ажиллах, гадаад улсын хууль тогтоомж, тогтсон туршлагыг судлах, Холбооны үйл ажиллагаанд хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Олон улсын холбоодын гишүүнчлэл

2014 оны 5 дугаар 24-ний өдөр Монголын Хуульчдын холбоо Олон улсын барын холбоонд (International Bar Association) гишүүнээр элссэн. Тус холбоо 1947 онд байгуулагдсан 170 гаруй орны 190 хуульчдын холбоо, нийгэмлэг, 80 гаруй мянган хуульчдыг нэгтгэсэн хуульчдын холбоодын тэргүүлэх байгууллага юм. 

2014 онд Азийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний чуулгын (The Presidents of Law Associations in Asia) гишүүнээр элссэн. Тус чуулгын ээлжит уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

2018 онд Монголын Хуульчдын холбоо  Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны (The Law Association for Asia and the Pacific) 33 дахь гишүүнээр элссэн бөгөөд тэргүүлэх гишүүн болсноор Монголын хуульчид, хуулийн байгууллагууд бүс нутгийн хуульчид, хуульчдын мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооноос эрхлэн гаргадаг мэргэжлийн сонин, сэтгүүлийг авах, тэдгээрт нийтлэл гаргах, тус холбооноос зохион байгуулж буй семинар, чуулга уулзалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох, илтгэл тавих зэрэг шинэ боломжийг бүрдүүлж чадсан. 

Мөн “Азийн про боно” 9 дэх удаагийн чуулга уулзалтад Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Ж.Хунан, Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах нар оролцож, санал гаргасны үндсэн дээр хуралдаанд оролцогчдын нэгдсэн шийдвэрээр 2024 онд “Азийн Про боно” чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Монголын Хуульчдын холбоонд олгосон. 

Ази, Номхон далайн бүсийн Хуульчдын холбооны 33 дахь удаагийн ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шалгарсан хэдий ч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тус чуулга уулзалтыг цуцалсан. 

Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоо (LAWASIA) нь 2020-2021 онд сонгогдон ажиллах дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгуулийг 2020 оны 10 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тус холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнд Австрали, Монгол, Хятад, Хонгконг, Энэтхэг, Япон, Солонгос, Малайз, Сингапур, Филиппин, Тайван, Америк  зэрэг улс орны Барын холбооны тэргүүлэгч, төлөөлөгч нар нэр дэвшүүлэн өрсөлдсөн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, хуульч Ж.Хунан тус хорооны гишүүнээр сонгогдсон.

Гадаад орнуудын холбоодтой хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа

Монголын Хуульчдын холбоо нь 10 гаруй орны 14  хуульчдын холбоотой байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд харилцаа, хамтран ажиллагаагаа бэхжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Америкийн Барын холбоо (American Bar Association)

  • АНУ-ын Калифорни мужийн Бар

  • Австрали улсын Хууль зүйн зөвлөл

  • Хонг Конгийн Хуульчдын холбоо

  • Малайз улсын Хуульчдын холбоо

  • Хонг Конгийн Хуульчдын нийгэмлэг

  • Бүгд найрамдах Франц улсын Хуульчдын холбоодын үндэсний зөвлөл

  • Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо

  • ОХУ-ын Хуульчдын холбоо

  • ОХУ-ын Хуульчдын холбооны Буриад дахь салбар

  • Киргиз улсын Хуульчдын холбоо

  • Унгар улсын Хуульчдын холбоо

  • Бүгд Найрамдах Солонгос улсын Хуульчдын холбоо

  • Тайваны Хуульчдын холбоо

Олон улсын байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа

Монголын Хуульчдын холбоо нь хуульчдыг чадавхжуулах, мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, хөгжингүй орны сайн туршлага судлах, нутагшуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, эрх зүйн хөгжлийг дэмжих, нийгэмд тулгамдаж буй тодорхой зарим асуудлаар хуульчидтай хамтран судалгаа хийх, техникийн болон бусад төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг олон улсын байгууллагуудтай байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлдэг. Хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд:  

  • НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар

  • Олон улсын улаан загалмайн хороо

  • Олон улсын хөдөлмөрийн байгууллага

  • Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага

  • Азийн сан

  • Ханнс-Зайделийн сан

  • Чонбукын Үндэсний Их сургуулийн Зүүн хойд Азийн эрх зүйн хүрээлэн

Төрийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа

Монголын Хуульчдын холбооны хувьд хууль тогтоомжид  заасан тодорхой чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд доорх төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал: 

Хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх чиглэлээр

Монголын Хуульчдын холбоо нь Хууль зүйн туслалцааны тухай хуульд зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг уялдуулан зохицуулах зорилготой орон тооны бус зөвлөлийн гишүүн бөгөөд төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дараах байдлаар хамтран ажиллаж байна. 

  • улсын өмгөөлөгчийг хуульчийн үргэлжилсэн болон мэргэшүүлэх сургалт зохион байгуулахад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

  • хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах;

  • улсын өмгөөлөгчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн бол шийдвэрийг гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад хүргүүлнэ.

Дээрхээс гадна Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. 

Үнэт цаасны зах зээлийн чиглэлээр 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагын талаарх саналаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлдэг.

Мэргэшил дээшлүүлэх, чадавхжүүлэх чиглэлээр 

Прокурорын тухай хуульд зааснаар прокурорын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыг Улсын Ерөнхий Прокурорын газартай хамтран хэрэгжүүлдэг.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр 

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны нэр дэвшигчийг Монголын Хуульчдын холбоо хуралдаанаараа шалгаруулж Комиссын хуралдаанд санал болгодог. Мөн Хүний эрхийн Үндэсний Комисстой 2021 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хуульчдыг чадавхжуулах, олон улсын гэрээ, конвенцын хэрэглээг нэмэгдүүлэх, зарим эрх, эрх чөлөөний асуудлаар хуульчдыг оролцуулан судалгаа хийх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явц дахь тодорхой хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, хүний эрхийн мэдлэг, боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Иргэний нийгмийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа  

Монголын Хуульчдын холбоо нь иргэний нийгмийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулж, хууль эрх зүйн орчиныг сайжруулахад онцгойлон анхаарахын зэрэгцээ үндэсний болон орон нутгийн төвшинд харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, сурталчилгаа явуулах, тулгамдаж буй асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах, гадаад дотоодын сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх хүрээнд хамтран ажиллаж байна. 

Хамтын ажиллагаатай байгууллагууд:

  • МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр

  • Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэдэх арбитр

  • Нээлттэй нийгэм форум

  • Монголын Эмнести Интернэшнл

  • Монголын Улаан загалмайн нийгэмлэг

  • Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл

  • Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо

  • Глоб интернэшнл төв

  • Хууль зүйн туслалцааны төв

  • Монголын импортын бизнес эрхлэгчдийн холбоо

  • Б.Чимид сан

  • Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо

Гадаад хамтын ажиллагаа

Дотоод хамтын ажиллагаа /Төрийн байгууллагууд/

Дотоод хамтын ажиллагаа /Төрийн бус байгууллагууд/

Онцлох үйл явдал
2002 он

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв

2002 оны 12 сар

Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.