САЛБАР, НЭГЖҮҮД

Монголын Хуульчдын холбооны салбарыг Монгол Улсын аймаг бүрт ажиллуулна. Салбар нь орон нутагт Холбооны нэрийн өмнөөс, түүнээс олгосон эрх хэмжээ, чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд салбар байгуулах шийдвэрийг Холбооны зөвлөл гаргана гэж заасны дагуу 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар тогтоолоор 21 аймагт Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарыг байгуулсан.

 

Салбарын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбогдсон харилцааг “Монголын Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын үйл ажиллагааны журам”-аар зохицуулж байна.  

 

Салбарын үйл ажиллагааг тухайн орон нутгийн хуульчдаас сонгогдсон зохицуулагч эрхлэн явуулах бөгөөд Салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг Холбооны Тамгын газар зохион байгуулж санал хураалтын дүнг үндэслэн Холбооны Ерөнхийлөгч 2 жилийн хугацаагаар томилдог.

 

Салбар зохицуулагч нь хуульчдад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, холбооны дүрэм, журамд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, холбооноос орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хуульчдаас гарсан саналыг уламжлах, үүргийн биелэлтэд хяналт тавьж зөрчлийг арилгуулах, холбооны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, мэдээлэх, бүртгэлийг хөтлөх, Холбооны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зэрэг үндсэн чиг үүргийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байна.

 

Холбооны салбар байрлаж буй орон нутагт 2 жилээс дээш хугацаагаар оршин сууж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуульч нь тухайн орон нутгийн салбарт харьяалагдаж болно.

Орон нутгийн салбарт бүртгэгдсэнээр салбар зохицуулагчаар дамжуулан Холбооноос үзүүлэх үйлчилгээ, мэдээлэл авах боломжтой. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Холбооны дүрэм, бусад дүрэм, журамд заасан эрхийн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлэх, гишүүн, хуульчийн үүргийн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох үүрэгтэй.

Онцлох үйл явдал
2002 он

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв

2002 оны 12 сар

Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.