ЁС ЗҮЙ

Хуульчдын холбоо нь Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороогоор дамжуулан хуульчийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэнэ.  Ёс зүйн хороо нь  

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйл, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 8.5 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны чиг үүргийн хороо бөгөөд Хуульчдын холбооны Зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хурлын 14 дүгээр тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Ёс зүйн хороо нь арван гурваас доошгүй гишүүнтэй байх бөгөөд хороонд гишүүнээр ажиллах хүсэлт ирүүлсэн хуульчдаас Зөвлөл сонгож батална.

Онцлох үйл явдал
2002 он

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв

2002 оны 12 сар

Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.