ГЭРЧИЛГЭЭ

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм.

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.1-д заасны дагуу Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө дор дурдсан  баримт бичгийг хавсарган гаргана.

1.  Гишүүнээр элсэх өргөдөл бөглөх; /маягт/

2. Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх анкет болон хавсралтыг бөглөх; /маягт/

3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадлагаа, аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн Сэтгэц, наркологийн кабинетын магадалгаа/

4. Иргэний үнэмлэхний хуулбар;

5. Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар; 

6. Е-Mongolia.mn сайтаас Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт;

7. Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх хураамж  төлсөн баримт; /Хураамж-150.000 (нэг зуун тавин мянга) төгрөг/-ийг тус холбооны Голомт банкны 110 508 3257 тоот дансанд тушаана.

 

Хуульчдын холбоо нь өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, хуульчид тавигдах зан байдлын болон эрүүл мэндийн шаардлагыг харгалзан гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд бүртгэснээс хойш 30 хоногийн дотор Холбооны Тамгын газраас товлон тогтоосон өдөр, цагт Хуульчийн тангараг /цаашид “Тангараг” гэх/-ийг өргөн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно.

 

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРЛҮҮД

 

  • хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;

  • хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;

  • иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;

  • нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;

  • шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох.


 

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХ БОЛОН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт болон эрх бүхий этгээдийн дүгнэлтээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлж болно. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хуульчийг Хуульчдын холбооны гишүүний татвараас чөлөөлнө. 

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХ БОЛОН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ СЭРГЭЭХ ҮНДЭСЛЭЛ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасны дагуу Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд Хуульчдын холбоо түүнийг сэргээнэ. 

 

ГИШҮҮНИЙ ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ БОЛОН ХЭСЭГЧЛЭН ТӨЛҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ

Гишүүний татварын журмын 3.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 4-т тус тус заасны дагуу нэг жилээс дээш хугацаагаар гадаад улсад суралцах, ажиллахаар болсон, эсхүл бага насны хүүхэд болон хүнд өвчтэй гэр бүлийн гишүүн, хамаатан саданг 6 сараас дээш хугацаагаар асрахаар болсон тохиолдолд гишүүний татвар төлөх хугацааг хойшлуулах болон хэсэгчлэн төлөх боломжоор хангана.

 

ГИШҮҮНИЙ ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ЭСВЭЛ 50 ХУВЬ ХӨНГӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ

  • Гишүүний татварын журмын 3.1 дүгээр зүйлийн 1.3, 4-т тус тус заасны дагуу эрүүл мэндийн улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд гишүүний татварыг 1 жил хүртэлх хугацаанд 50 хувиар бууруулна.

  • Гишүүний татварын журмын 3.1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хуульчийг гишүүний татвараас 50 хувь хөнгөлнө.

Онцлох үйл явдал
2002 он

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв

2002 оны 12 сар

Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.