МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч М.Баасанбатыг 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат МӨХ-ны Ерөнхийлөгч М.Баасанбатад баяр хүргэж, хуульчдын мэргэжлийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд хоёр холбоо нягт хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, хуульчдын сургалтын нэгдсэн стратеги боловсруулах, мэргэжлийн шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, сахилга, ёс зүйн хариуцлагын нэгдсэн ойлголтод хүрэх, хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой эрх зүйн болон ёс зүйн зохицуулалтыг хөгжүүлэх асуудлыг хөндлөө.

МӨХ-ны Ерөнхийлөгч Н.Баасанбат хамтын ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж, өмгөөлөгчдийн сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн хэрэгцээ, орон нутгийн онцлогт нийцүүлэн шинэчлэх, өмгөөлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх нь түдгэлзсэн болон хүчингүй болсон этгээд хууль бусаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй асуудлыг хамтран шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Мөн өмгөөлөгчдийн давхар татвар, гишүүнчлэлийн зохицуулалт, мэргэжлийн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийн асуудлаар хамтарсан байр суурь боловсруулах талаар санал солилцов.

Энэхүү уулзалтад МХХ-ын Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Б.Солонго, Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч З.Хүрэлсүх нар оролцсон.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
10 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
23 мин
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
50 мин
МЭДЭЭЛЭЛ
6 цаг 58 мин
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
Өчигдөр 16 цаг 11 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 16 цаг 09 мин
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
Өчигдөр 10 цаг 09 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20