ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Ажлын хэсэг 2026 оны арван нэгдүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа.

Ажлын хэсгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат ахалж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хуульч өмгөөлөгч А.Батбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн доктор Б.Оюунжаргал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн доктор Б.Нинжин нар хичээл зааж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат хууль зүйн салбарын шинэчлэл дэх Хуульчдын холбооны оролцоо болон орон нутаг дахь бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хуульчдын саналыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах талаар ярилцсан. Орон нутгийн хуульчдын зүгээс Холбооноос хэрэгжүүлж байгаа ажлуудыг орон нутгийн хуульчдад хүртээмжтэй хүргэх, гадаад болон дотоодод зохион байгуулах аливаа хэлэлцүүлэг, хурал зөвлөгөөнд орон нутгийн хуульчдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах талаар саналаа уламжилсан.

Түүнчлэн энэ үеэр хуульчдыг Монголын Хуульчдын холбооны Хүндэт тэмдгээр шагнасныг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат болон Сэлэнгэ аймгийн салбарын зохицуулагч хуульч, өмгөөлөгч Р.Атарцэцэг, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс, Дархан-Уул аймгийн салбарын зохицуулагч, хуульч, өмгөөлөгч Э.Одончимэг нар гардуулан өгч, баяр хүргэсэн. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2026 оны 141 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Сүхбаатарын Батмөнх-Очир, Дархан-Уул аймгийн прокурорын газрын Зөрчил эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Баянмөнхийн Наранмөнх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Зөрчил эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Дэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Батбаярын Сэрүүнтунгалаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Ойдовын Хишигсүрэн, нотариатч Хаянхярваагийн Бадамгэрэл, Цэрэндоржийн Энхтүвшин, өмгөөлөгч Сэрээнэндоржийн Чинбат, Долгорсүрэнгийн Даваахүү нарыг шагнасан юм.

 Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь хуульчдын хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн тухайн орон нутгийн байгууллагууд, сургагч багш нар, Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн салбар зохицуулагчид, мөн Дархан-Уул аймгийн “Илдшу” ХХК-ийн хуульч, өмгөөлөгчдөдөө талархал илэрхийлье. 

  

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
48 мин
МЭДЭЭЛЭЛ
Өчигдөр 12 цаг 24 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
Уржигдар 20 цаг 20 мин
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Уржигдар 14 цаг 40 мин
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09