ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээн авч байна.

УИХ-аас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анх удаа “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг баталж, тус хууль 2026 оны 11 нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд буй юм.

Шинэ шүүхийн бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтсийг байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах, сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэснээр шүүх гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн хууль зүйн асуудлыг авч үзэхээс гадна гэр бүлийн нөхцөл байдал, хүүхдийн хэрэгцээ, сэтгэл зүйн онцлогийг мэргэжлийн түвшинд судалж, үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах боломж бүрдэж байна. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг шүүхийн үйл ажиллагаатай уялдуулж, гэр бүлийн маргааныг талуудын харилцан ойлголцол, зөвшилцөлд тулгуурлан шийдвэрлэх, хүүхдийг эцэг, эхийн маргааны сөрөг үр дагавраас хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм.

ШҮҮХИЙН БАЙРШИЛ:

- Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүрэг, “Драгон” төвийн ард.

- Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх: Баянзүрх дүүрэг, “Кино үйлдвэр”-ийн байранд тус тус байрлаж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
50 мин
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
5 цаг 40 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00