"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна

ЮНЕСКО болон Оксфордын их сургуулийн Бонаверо хүний эрхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт олон нийтэд нээлттэй цахим сургалт (MOOC) 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн зарлажээ.

Тус сургалт нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч, шүүхийн сургалтын байгууллагын төлөөлөл болон хуулийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрх, сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаарх олон улсын болон бүс нутгийн хэм хэмжээний мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.

Сургалтын хүрээнд дараах таван үндсэн сэдвийг судална. Үүнд:

  1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ерөнхий зарчим, хамрах хүрээ;
  2. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тавьж болох хууль ёсны хязгаарлалт;
  3. Мэдээлэл авах эрх;
  4. Сэтгүүлчдийн аюулгүй байдал;
  5. Цахим шилжилтийн шинэ чиг хандлага, тэдгээрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд үзүүлэх нөлөө.

Сургалт нь таван долоо хоног үргэлжлэх бөгөөд араб, хятад, англи, франц, орос, испани болон португал хэлээр явагдана. Сургалт нь үнэ төлбөргүй бөгөөд амжилттай дүүргэсэн оролцогчдод гэрчилгээ олгох юм байна.

Хуульчид та бүхнийг сургалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна. 

Бүртгэлийн холбоос:
ЮНЕСКО–Оксфордын цахим сургалтад бүртгүүлэх

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
37 мин
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
41 мин
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
18 цаг 59 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 14 цаг 28 мин
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02