ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

Монголын Хуульчдын холбоо нь Монгол-Филиппиний боловсрол, соёлын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, холбооны гишүүн, хуульчдын мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын түвшинд ажиллах боломжийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 22-ноос 2026 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Филиппин Улсын Сэбү хотод байрлах EV Academy-д Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульчдад зориулсан англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Тус сургалт нь хуульчдын англи хэлний ерөнхий болон мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлж, хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Англи хэлний дүрмийн мэдлэг, зөв хэрэглээг сайжруулах;
  • Хууль зүйн нэр томьёог зөв хэрэглэж, гэрээ, албан бичиг болон бусад хууль зүйн баримт бичгийг англи хэлээр боловсруулах;
  • Мэргэжлийн хэлэлцүүлэг, илтгэл, хэлэлцээрт англи хэлээр оролцох чадвараа хөгжүүлэх;
  • Олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, гадаадын хуульч, мэргэжилтнүүдтэй мэргэжлийн түвшинд харилцах боломжоо нэмэгдүүлэх.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй хөтөлбөр болон үнийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Хуульч бүртгүүлэх холбоос: https://forms.gle/U3Q54BQi3JPqUxyN7

Мөн санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдын хүүхдүүдэд зориулан Филиппин Улсын Сэбү хотод зохион байгуулах 4 долоо хоногийн англи хэлний өвлийн кемпийн хөтөлбөрийг тусгай хөнгөлөлттэй үнээр санал болгож байна. Тус хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Хүүхдээ бүртгүүлэх холбоос:https://forms.gle/CwBtx3SkNRBrZhq76

ХҮНИЙ ТОО ХЯЗГААРТАЙ!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
57 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
3 цаг 20 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
Өчигдөр 09 цаг 25 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 27 мин
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
Уржигдар 10 цаг 31 мин
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53