ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Гадаад харилцаа, олон улсын эрх зүйн хороо нь Япон Улсын Токио хотод 2026 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Олон Улсын хуульчдын холбооноос зохион байгуулсан "Хүний эрхийн хоёрдугаар бага хурал"-д 15 өмгөөлөгчийг оролцуулах ажлыг зохион байгуулсан билээ.

Тус хуралд оролцсон өмгөөлөгчдөд гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч М.Баасанбат нар оролцож, өмгөөлөгчид гэрчилгээ гардуулж, ажлын амжилт хүслээ.

Тус Олон улсын хурлаар доорх сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Үүнд:

1. Хиймэл оюун ухааны хууль, эрх, шударга ёсонд үзүүлэх нөлөө.

2. Дэлхийн хэмжээний ажиллах хүч: гадаадад ажиллагсад болон ажил олгогчдын эрх, үүрэг.

3. Бизнес, хүний эрх ба уур амьсгалын эрсдэл: байгууллагын ерөнхий хуулийн зөвлөхүүдийн өнцгөөс харах нь.

4. Бодит байдал дахь тэгш байдал: эмэгтэйчүүд болон LGBTQI+ бүлгүүдэд нөлөөлөх хөдөлмөрийн эрх зүйн өөрчлөлтүүд.

5. Үзэн ядах үг хэллэг, ялгаварлан гадуурхалт ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. 6. Албан тушаалтны болон энгийн ажилтны гэмт хэрэг: хүний эрх, бизнестэй холбоотой хохирол учруулсан тохиолдолд оногдуулах ял шийтгэл.

7. Хүний эрх хамгаалагчид болон хуульчийн мэргэжлийг хамгаалах нь.

8. Хорих, эрүүгийн шударга ёс ба шударга шүүхээр шүүлгэх эрх.

9. Хууль зүйн үйлчилгээний ирээдүйн байдал: залуу хуульчдаас эхлээд туршлагатай хуульчдын үзэл бодол.

Олон Улсын хуульчдын холбооноос Хүний эрхийн хоёрдугаар бага хурлын хүрээнд тавигдсан илтгэлүүдийг хуульчийн мэдлэг олгосонд тооцож, оролцсон хуульчдад тус бүр 10.75 цагийн сургалтад хамрагдсан болохыг батламжилсан сертификат олгосон байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
10 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
23 мин
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
50 мин
МЭДЭЭЛЭЛ
6 цаг 58 мин
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
Өчигдөр 16 цаг 11 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 16 цаг 09 мин
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
Өчигдөр 10 цаг 09 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20