Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос 2026 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2026 оны 10 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус шалгалтад нийт 1277 эрх зүйч оролцсоноос 149 оролцогч сорилгын болон бодлогын шалгалтын нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авч, хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцлээ.
2026 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдын нэгдсэн дүнг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16.5-д заасны дагуу нийтэд мэдээлж байна.
Шалгалтад тэнцсэн оролцогчдын жагсаалтыг ЭНД дарж харна уу.



ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО