МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал” сэдэвт танилцуулга, хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан В.Удвал, Ш.Цогтоо, доктор Б.Гүнбилэг тэргүүтэй хуульч, судлаач, эрдэмтэд болон УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаачид оролцов.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, үнэт зүйлд Цэцийн эрх зүйн зохицуулалтыг нийцүүлэх, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэх тухай ярилаа. Мөн тэрбээр хуулийн төслүүдийн үзэл баримтлал, зохицуулалтын уялдаа холбоо, практикт хэрэгжих боломж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд ач холбогдолтой тухайд хуульч, судлаач, эрдэмтдийн санал, бодлыг сонсч, сонирхсон асуултад нь хариуллаа.
Энэхүү хуулийн өөрчлөлтийн гол ач холбогдол нь иргэний үндсэн эрхийг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэцэд хянах нөхцөл бүрдэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүний эрхийг Үндсэн хуулийн нэрийн өмнөөс бодитой хамгаалах боломжтой болоход оршиж буй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
1 цаг 26 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Уржигдар 16 цаг 21 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
Уржигдар 10 цаг 13 мин
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55