Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад байгаа улс орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад өөрчлөлт оруулж, Болгар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Кот-д’Ивуар болон Монако улсыг ФАТФ-тай тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, газар дээрх шалгалтад хамрагдсан үндэслэлээр жагсаалтаас хассан байна бол шинээр улс орон тус жагсаалтад нэмээгүй байна.
Мөн Вьетнам улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байгааг ФАТФ-аас онцолж, 2027 оны 02 дугаар сарын нэгдсэн хуралдаан хүртэл стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр бодитой ахиц гаргаагүй тохиолдолд цаашид авах арга хэмжээг хэлэлцэхээр мэдэгджээ.
Харин МУТСТ тогтолцоондоо стратегийн ноцтой дутагдалтай, өндөр эрсдэлтэй улс орнуудын буюу “хар” жагсаалтад өөрчлөлт ороогүй бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Иран болон Мьянмар улс хэвээр үлдсэн байна.
Түүнчлэн ФАТФ-аас өндөр эрсдэлтэй улс орнуудтай холбоотой бизнесийн харилцаа болон санхүүгийн гүйлгээнд харилцагчийг нарийвчлан таньж мэдэх арга хэмжээ хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд олон улсын санхүүгийн системийг хамгаалах зорилгоор хариу арга хэмжээ авахыг дахин уриалжээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болон Иран улстай холбоотой хариу арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, харин Мьянмар улстай холбоотойгоор эрсдэлийн түвшинд тохирсон харилцагчийг нарийвчлан таньж мэдэх арга хэмжээ авахыг зөвлөсөн байна. Ингэхдээ хүмүүнлэгийн тусламж, хүнс, эрүүл мэндийн хэрэгсэл, дипломат үйл ажиллагаа болон хувь хүний мөнгөн гуйвуулгатай холбоотой гүйлгээг олон улсын үүрэг, хариуцлагад нийцүүлэн, эрсдэлд суурилсан аргачлалаар зохистой хэрэгжүүлэхийг онцолжээ.
Ийнхүү 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ФАТФ-ын “хар” болон “саарал” жагсаалтад дараах улс орнууд багтаж байна. Үүнд:
| “Саарал” жагсаалт (Jurisdictions under Increased Monitoring): |
“Хар” жагсаалт (High-Risk Jurisdictions subject to a Call for Action): |
|
|
|
|
|
|
|
|
Мөн Санхүүгийн мэдээллийн албаны цахим хуудсанд ФАТФ-ын “хар” болон “саарал” жагсаалтад орсон улс орнуудын мэдээллийг тогтмол шинэчлэн байршуулдаг тул холбогдох мэдээлэлтэй энэхүү холбоосоор орж танилцах боломжтой.