Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Анхны тусламж эрүүл мэндийн төгс төв НҮТББ-тэй хамтран хуульчдад зориулсан анхан шатны тусламжийн сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго:Хуульч, өмгөөлөгч нарт осол, гэмтэл болон гэнэтийн өвчлөлийн үед нөхцөл байдлыг зөв үнэлэх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, яаралтай тусламж дуудах, анхны тусламжийг зөв дараалал, аргачлалаар үзүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд сургалтын зорилго оршино.
Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 24, Бямба гариг
Цаг: 10:00-15:00
Хаана: Хан-Уул дүүрэг, Солонгос Элчингийн баруун урд, Эдү Парк сургалтын төв, 605 тоот
Бүртгүүлэх: https://forms.gle/aUgMBaanKY9y8BKQ7
Сургалтаар:
1.Анхны тусламжийн үндсэн зарчим, тусламж үзүүлэгчийн үүрэг, хууль эрх зүйн суурь асуудлыг тайлбарлана.
2.Ослын газрын аюулгүй байдлыг үнэлж, анхдагч ба хоёрдогч үнэлгээг зөв дарааллаар хийнэ.
3.Ухаангүй, амьсгалахгүй байгаа хүнийг таньж, амилуулах суурь тусламж болон хахах үеийн арга хэмжээг гүйцэтгэнэ.
4.Их хэмжээний цус алдалт, гэнэтийн өвчлөл, яс булчингийн гэмтлийн үед тохирох анхны тусламж үзүүлнэ.
5.Шинжилгээний хариуны түгээмэл үзүүлэлтийг ерөнхий түвшинд ойлгож, яаралтай тусламж шаардлагатай шинж тэмдгийг ялган танина.