Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг эргэн хянаж, үйл ажиллагааны эрсдэлийн түвшинтэй уялдуулан оновчтой болгох эрх зүйн орчинг бүрдүүллээ.
Өмнө нь зарим төрлийн зөвшөөрөлд олон тооны нөхцөл, шаардлага тавигддаг байсан бол шинэ зохицуулалтаар шаардлагын тоог бууруулж, зөвхөн хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай шалгуурыг хэвээр хадгалахаар тусгажээ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага бодит хэрэгцээ, эрсдэлдээ нийцсэн байх нөхцөл бүрдэж, зөвшөөрлийн тогтолцооны үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.