Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эрсдэл багатай, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааг илүү шуурхай, хялбар хэлбэрээр зохион байгуулах эрх зүйн орчин бүрдлээ.
Шинэ зохицуулалтаар иргэн, хуулийн этгээд Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болох license.mn системээр дамжуулан мэдэгдлээ цахимаар хүргүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болсон байна.
Энэхүү өөрчлөлт нь зөвшөөрөл хүлээх, олон шат дамжлага дамжих шаардлагыг бууруулж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгоход чиглэж байна.
Ингэснээр иргэн, бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хүнд суртал, ашиг сонирхлоос ангид байх хуулийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.