Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын оролцоог өргөжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүллээ. Энэ хүрээнд байгаль орчин, барилга, зам тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг салбарын 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн нэгдсэн холбоонд хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Ингэснээр төрийн байгууллага бодлого, хяналтын чиг үүрэгт төвлөрч, мэргэжлийн байгууллагууд салбарынхаа мэдлэг, туршлагад тулгуурлан оролцох боломж өргөжиж байна.