“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ” БОЛЛОО
Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос “Гэр бүлийн эрх зүйн шинэчлэл, практик хэрэглээ“ өдөрлөгийг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат үг хэлсэн бөгөөд
- “Хууль батлагдах үйл явц“ сэдвээр Монгол Улсын их хурлын гишүүн, Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал;
- “Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын онцлог зохицуулалт” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, Хууль зүйн доктор М.Мөнхнаран;
- “Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын онцлог зохицуулалт” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх багш А.Дугармаа;
- “Дагнасан шүүхийн онцлог болон мэргэжилтний оролцоо” сэдвээр Нийслэлийн дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул нар илтгэл тавьж, өдөрлөгт холбогдох байгууллагын төлөөлөл, иргэний эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид оролцож, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өсвөр насны хүүхдийн эрүүгийн хэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зэрэг сэдвээр харилцан санал солилцсон юм.
Мөн тус өдөрлөгийн оролцогчдын дунд Гэр бүлийн тухай хуулийн болон бусад сэдвээр тааварт тэмцээнийг зохион байгуулсан.
