ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нар өнөөдөр (2026 оны 10 дугаар сарын 07) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү санамж бичиг нь талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, татварын эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, татварын байгууллагын албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, татварын чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад чиглэж буй юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд:

-сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах;

-татварын чиглэлээр мэргэшсэн хуульч, сургагч багш бэлтгэх;

-хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулахтай холбоотой мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

-татварын байгууллагын албан хаагч, татварын улсын байцаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах дотоодын болон олон улсын сургалтад хамруулах;

-татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой эрх зүйн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг үзүүлэх;

-татварын эрх зүйн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
50 мин
МЭДЭЭЛЭЛ
Өчигдөр 14 цаг 28 мин
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
Уржигдар 11 цаг 53 мин
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
Уржигдар 11 цаг 51 мин
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Уржигдар 11 цаг 49 мин
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Уржигдар 10 цаг 07 мин
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50