Монголын Хуульчдын холбооноос “Herbert Smith Freehills Kramer” (HSFK) олон улсын хуулийн фирм, “Bank of America”, “SC Ventures”-ийн хуульч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор банк, санхүүгийн салбарт ажиллаж буй хуульч, эрх зүйч, мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын цахим сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэхүү сургалтаар банк, санхүүгийн салбарт хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж буй хуульч, мэргэжилтнүүдэд олон улсын эрх зүйн практик, мэргэжлийн ёс зүйн нийтлэг зарчим, эрсдэлийн удирдлагын арга барил болон бодит кейст тулгуурласан туршлагыг танилцуулна.
Сургалтын хүрээнд дараах асуудлыг олон улсын практик болон бодит кейст тулгуурлан авч үзнэ. Үүнд:
•Банкны зээл, санхүүжилтийн хэлцэл дэх хууль зүйн асуудал;
•Хөрөнгө оруулалтын хэлцэл болон M&A гүйлгээний эрх зүйн онцлог;
•Хуульчийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага;
•Ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох, зохицуулах;
•Хуульчийн үйл ажиллагааны нууцлал болон мэдээллийн хамгаалалт;
•Хууль зүйн магадлан шалгалт (Legal Due Diligence);
•Гэрээний эрсдэлийг тодорхойлох, бууруулах, эрх зүйн хамгаалалт бий болгох;
•Олон улсын банк, санхүүгийн байгууллагын хууль зүйн практик болон кейс судалгаа;
Тус сургалт нь дараах чиглэлээр ажиллаж буй хуульч, мэргэжилтнүүдэд нээлттэй.
Банк, санхүүгийн байгууллагын хуульч, эрх зүйч;
Хуулийн фирмийн банк, санхүүгийн эрх зүйн чиглэлээр ажилладаг хуульч;
Банк, санхүүгийн хэлцэл, хөрөнгө оруулалт, M&A чиглэлээр ажилладаг мэргэжилтэн;
Компанийн эрх зүй, гэрээний эрх зүйн чиглэлээр ажилладаг хуульч, мэргэжилтэн.
Сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод сертификат олгоно. Мөн хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг тооцно.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 280,000 төгрөг
ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ
Голомт банк: 27001500 1105083257
Хүлээн авагч: Монголын Хуульчдын холбоо
Гүйлгээний утга: Овог, нэр
Сургалтад хамрагдах хуульч, мэргэжилтнүүд дараах https://forms.gle/bw6E5frawd1wh8z96 холбоосоор нэвтрэн бүртгүүлнэ үү.
Сургалтын төлбөрийг төлж, бүртгэлийн маягтыг бүрэн бөглөснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу

