Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн академи хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, хэрэгжилт, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар хэргийг прокурорт буцаах, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг тусгасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсон.
Хуульд дээрх өөрчлөлтийг оруулснаас хойш эрүүгийн хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэх тохиолдол гарч байгаа бөгөөд тус асуудалтай холбогдуулан Монголын Хуульчдын холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн холбооноос хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн билээ. Уг хүсэлтийн дагуу энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
Хаана: Хуульчдын ордон, 17 давхар "Фемида" танхим
Бүртгүүлэх: https://forms.gle/eijyix2FfKPbZ4sy6